Ирэх онд 14 мянган тонн мах нөөцөлнө

“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх, хадгалах, ангилан савлах, худалдаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий “Нөөцийн махны менежер”-ийг өнгөрсөн есдүгээр сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд 2014 онд нийт 14,0 мян.тн махны нөөц бүрдүүлж, худалдан борлуулах аж. Үүнд “Дархан мийт фүүд” ХХК нь 1000 тн мах, “Эрдмийт” ХХК нь 1000 тн мах, “Эи Эн Ди Эм” ХХК нь 6000 тн мах, “Баатарууд тэнгэр” ХХК нь 6000 тн махны нөөц бүрдүүлэн, ангилан савлаж, худалдан борлуулна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ