Орон даяар шатар наадна
Монголчууд ирэх сард бүтэн хоёр өдөр Монгол даяар шатар наадах нь ээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас ийм шийдвэр гаргажээ. Ирэх сарын 23-24-нд Үндсэн хуулийн гэх өдөр тохиох юм байна. Энэ өдрийн арга хэмжээний хүрээнд орон даяар шатрын тэмцээн зохиох бөгөөд зөвхөн сонирхогчид буюу чансаа нь 2000-аас доош, спортын зэрэг, цолгүй хүмүүс хамрагдахыг заавартаа тусгажээ. Хотын тэмцээнийг нийслэлийн, орон нутгийнхыг тухайн газрын засаг, захиргаанаас зохиохоор тогтсоныг НИТХ, НЗДТГ-аас товлосноо мэдэгдлээ.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ