Эрчүүд яагаад гэрлэдэг вэ?

Хүсээд байгаа бол: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс үерхэж бие биендээ дасалцсаны дараа нэг л өдөр эрэгтэй нь бүсгүйдээ “Хэрвээ надтай гэрлэх гэж хүсээд байгаа юм бол яахав гэрлэе л дээ” гэнэ. Сэтгэлзүйчдийн тогтоосноор бүх эрчүүдийн гуравны хоёр нь амьдралын энэ чухал алхмыг бүсгүйнхээ хүслээр хийсэн гэж баталцгаадаг гэнэ шүү.

Албан тушаал: Сүүлийн үед энэ шалтгааныг их олон хүн нэрлэх болжээ. Яагаад ч юм эрт дээр үеэс нийгэмд тогтсон уламжлал ёсоор удирдах албан тушаалд ихэвчлэн гэр бүлтэй хүмүүсийг дэвшүүлдэг. Тэгээд ч гэр бүлтэй хүн ажлаа цалгардуулж цаг хүчээ хий дэмий үрэхгүй.

Хүүхэд: Хүүхэд жинхэнэ тогтвортой гэр бүлд өсч хүмүүжих ёстой гэж ихэнх эрчүүд үздэг. Гэтэл эхнэр, нөхөр болохгүйгээр гэр бүл оршихгүй.

Уламжлал: Гурван хүн тутмын нэг нь “би гэрлэх ёстой, яагаад гэвэл найз нөхөд маань бүгдээрээ гэрлэчихлээ” гэдэг. Энэ нь нэг их сэтгэл хөдөлгөмөөр үг биш ч бас их утга учиртай.

Амар тайван байдал: 30 гарсан эрчүүд ихэнхдээ гэрлэх нь ашигтай гэж үздэг. Хүч чадал, эрх мэдэл, албан тушаалаа ахиулахын тулд гэрлэх хэрэгтэй. Тэгээд ч энэ бүгдийг дагаад амар тайван байдал ирж болох юм. Түшиг тулгуур: Эрчүүд гэрлэснээрээ итгэлтэй түшиг тулгууртай, дэмжих хүнтэй боллоо гэж үздэг. Хүнлэг ёс Эр хүн хэдийгээр тухайн эмэгтэйд үнэн сэтгэлээсээ хайртай биш ч гэсэн ойр орчныхоо хүмүүст тухайн эмэгтэйг хайрлаж, өрөвддөг гэдгийгээ харуулахын тулд гэрлэх тал бий.

Баян эмэгтэй: Ирээдүйн эхнэрийнхээ эд хөрөнгө, мөнгөнд нь болж гэрлэх явдал бий. Эмэгтэйчүүд санхүүгийн байдлаар бусдаас үл хамаарах, бие даасан байдал өсөх тусам олон эрчүүд хайр дурлалаараа биш эд баялагт нь болж гэрлэх явдал ихэсдэг.

Хөгшрөхөөс айдаг: 30-40 насны эрчүүд хөгширсөн хойноо ганцаараа үлдэнэ гэхээс үхтлээ айдаг. Тэгээд ч “Гоонь эр хаан шиг амьдарч нохой шиг үхдэг” гэсэн үг бий.

Эцэг эхийн хүслээр: Залуус эцэг эхийнхээ, тэр тусмаа эхийнхээ зөвлөгөөг дагах нь илүү байдаг. Иймд бүсгүйчүүд сэтгэлтэй залууд чинь эцэг, эхийн нөлөө хэр байгааг сайн ажиглаарай. Хожим хойно хүүгээрээ дамжуулан хадам чинь дарамтлах болно шүү.

Хайр дурлал: Амьдрал дээр арван хүн бүрээс нэг нь үнэнч хайр сэтгэлээрээ гэрлэдэг гэдэг. Гэвч өөрийнхөө бодолд эрчүүд төдийлөн итгэж чаддаггүйгээс хайр сэтгэл бол гэрлэх ганцхан шалтгаан гэж маш ховорхон ярьдаг нь харамсалтай. Хардалт:Зарим эрчүүд бүсгүйг урьд нь эргүүлж байсан залуугаас нь булаан авч зөвхөн минийх гэсэн сэтгэхүйгээс гэрлэдэг. Мэдээж тэд хүүхэдтэй болно. Одоо тэр хаачих вэ дээ..... Хүний амьдралын учир утга гэр бүлийн аз жаргалд оршдог гэдэг. Хэдийгээр орчин үеийн залуус огт гэр бүлгүй байхыг илүүд үздэг болсон ч амьдралын жам юм хойно хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй гэрлэж л таарна. Харин эрчүүдийн хувьд хэн нэгэн бүсгүйтэй гэрлэхэд бас олон учир шалтгаан байдаг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ