Багтай “өшөө авагч” баригджээ

Сүүлийн үед Улаангомчууд, тэр дундаа охид бүсгүйчүүд нь шөнө оройн цагаар явахад айдас түгшүүртэй байлаа. Учир нь үл мэдэгдэх этгээд шөнийн цагаар ганц нэгээр явсан охид бүсгүйчүүдийг хэрцгийгээр зодож байна гэсэн цуу яриа тараад байсан юм.

Хүмүүсийн хэлж байгаагаар 2-3 хүн энэхүү этгээдийн хохирогч болсон гэж байгаа боловч Цагдаагийн газрын зүгээс нэг хүн л зодуулсан гэх мэдээллийг өгч байлаа. Тэгвэл нийгмийг айдаст автуулаад байсан энэхүү этгээд байж болзошгүй сэжигтэнг хууль хяналтын байгууллагынхан саатуулжээ.

Сэжигтэн 20-25 насных бөгөөд царай, өмсөж явсан хувцас зарим байгууллагын хяналтын камерт бичигдсэн дүрстэй таарч байгаа гэнэ.

www.uvsu.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ