Их бууны сумны цэнэгтэй хошуу олдлоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Байгалийн түүхийн музейн баруун талд их бууны сумны хошуу байна гэсэн мэдээлэл өчигдөр 14:07 цагт нийслэлийн онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу ОБЕГ-ын болон НОБГ-ын холбогдох мэргэжилтнүүд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авахад 20 см-ийн урттай, 85 мм-ийн байлдааны их бууны сумны цэнэгтэй хошуу олдсоныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын бүлэг аюулгүй байдлыг ханган устгалд оруулахаар авч явсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ