Хүүхдүүдийн цуглуулсан шил, лаазыг худалдаж авна

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Японы “Жайка” Олон улсын байгууллагын “Нийтийн үйлчилгээний нэгтгэл”-ийн сайн дурын гишүүдтэй хамтран “Хоггүй орчин-бидний ирээдүй” хөтөлбөрийг нийслэлийн 16-дугаар сургуулиас хэрэгжүүлж эхэлжээ.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хог хаягдлын асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох давхар зорилготой байгаа аж.

Энэхүү хөтөлбөрөөр анги хамт олны дунд хоёрдогч түүхий эд цуглуулах уралдаан зохион байгуулж, сурагчдын цуглуулсан хуванцар сав, шил, лаазыг худалдан авч, урамшуулал олгох гэнэ. Уг хөтөлбөрийг цаашид нийслэлийн бусад сургуулиудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ