Яарсан, ярвайсан, түлхэлцсэн, өнгө мөнгө давамгайлсан нийгэм

Блог ухаж яваад нэгэн бухимдалтай бичлэг олж уншив.“Би Монгол хүн би Монголын сайхан газар нутагт төрсөндөө баярладаг. Гэхдээ Монгол хүмүүс үнэн тэнэг юмаа уур хүрч байна. Маш бүдүүлэг ухаан муутай зорилгогүй арчаагүй хүмүүсээр дүүрэн байх юм. Бас дээрээс нь гангарах хоббитой. Яг л нэг хувцас өмссөн “ямаанууд” гэсэн үг. Тав дахь өдөр болохоор л баахан мисс хүүхнүүд, спорт машин унасан залуучууд хотын төвөөр нааш цаашаа холхилдоод л, охидууд нь дан брэнд хувцаслачихсан нэг л царай мөнгө харсан хүмүүс.Монгол минь яагаад байгаа юм бэ! Монголд үнэндээ нүүрээ будаагүй гэрийнхээ хувцастай ард талын дэлгүүр лүүгээ орох гэхээр хүртэл замаар таарсан хүмүүс энэ одоо юу вэ гэсэн харцаар хутгалчих гээд. Сайхан хувцаслаад нүүрээ будаад явахаар хэдэн банди нар нь танилцая гээд найз охиноо мартчихдаг… Хөгшин эрчүүд нь хүртэл хөөрхөн охин зүгээр байлгахгүй, охид болгоныг мөнгөөр явдаг гэж боддог юмуу хаашай юм...” хэмээн тэр нэгэн хүн блогтоо бичжээ.

Гадаадын оронд амьдарч галуу шувууны мах идэж байгаад ирсэн хүн л бичсэн бололтой юм. Яахав үнэн л юм бичсэн байна билээ. Нээрээ л манай нийгэмд хүүхдүүдээсээ авахуулаад ах эгч, аав ээж, өвгөд хөгшид нь хүртэл царай харна мөнгө харна, өмссөн зүүсэн хувцас харна.Байгаа л асуудал л даа. Гангалах юу нь муу байхав.Харин ч гадна дотныхон “Танай Монголчууд гоё ганган хүмүүс” гэж хэлж байхыг сонсоход сайхан л байсан. Тэхдээ бүгдээрээ ийм биш гэдгийг энэ хүн бичихээ мартчихсан бололтой.

Хүн болгон адилгүй л дээ. Сайн талыг нь сайхан хүмүүсийг нь олж харах л хэрэгтэй.Тийм ээ. Энэ тухай хүн бүр бодож засах хэрэгтэй болоод байгаа юмаа. Эдэлж хэрэглэж, өмсөж зүүснээрээ нэг л их уралдацгаасан хүмүүс. Ийм явцуу сэтгэж яаж болох вэ дээ. Үр хүүхдээ зөв сайхан төлөвшүүлээд эрүүл амьдрах, хүнийг хүндлэх, гадныхны өмссөнийг биш тэдний хийснийг эх орондоо бий болгохыг л хичээх үе бидний өмнө тулчихаад байна.

Хүн бүр нэг нэг муу зуршлаа орхичихвол ямар сайхан болох бол. Гэр хорооллынхон угаадсаа гадагшаагаа асгадгаа болиод,орон сууцныхан нь цонхоор хогоо хаяхаа болиод,тамхичид нь ядаж тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг,жолооч нар нь бие биенээ хундэлдэггүй юмаа гэхэд дүрмээрээ зорчдог гээд тоочоод байвал их зүйл байнаа .Өөрсдөө засаад авч чадахгүй бол үр хойчдоо заагаад сургачихвал мөн гоё шүү…

Одоо гудамжинд гараад харахад их л муухай харагдах юм. Хүмүүс бүгд нэг юм руу яарсан, ярвайсан түлхэлцсэн, өнгө мөнгө нь давамгайлсан муухай нийгэм болжээ. Ганц миний бодол дотор ийм их юм байгаа гэж бодохоор аймаар. Надаас гадна дахиад 1.6 сая хүн монголд байгаа. Нийгмийн галзуурал юм бол уу бүү мэд… Эд баялаг, эрх мэдэл, нэр хүндтэй байх амьдрал өнөөгийн нийгэмд хүн бүрийн ёстой л өдрийн бодол шөнийн зүүд адил болж.

Тиймээ тийм, хэнээс ч дутахгүй хөрөнгө мөнгөтэй, хэнийг ч даргалах эрх мэдэлтэй, хэнээр ч гээд магтуулж, шагшуулах нэр хүндтэй байх сайхан л байдаг байх. Гэхдээ энэ амьдрал хүнийг хүн биш араатан болгодог нигууртай аж. Эд мөнгөтэй болох бүрт улам ихийг хүсэх энэхүү амьдралын төгсгөл гол төлөв эмгэнэлтэй байдаг. Учир нь та эхээс төрөхдөө тэдгээр зүйлсийг авч ирээгүй бол та тэдгээр зүйлгүйгээр л буцна гэсэн үг.

Амьдралын явцад энэ хэв маягаар амьдрагч хүмүүс өөрийн эд баялагтаа улам ихээр хоргодож, энэ сэтгэл нь амьдралаас хагацахад нь саад болж дараагийн амьдралд хүрэх замыг тань бүдгэрүүлдэг байна. Дараагийн амьдрал гээд ярихаар намайг Христ ч юм уу, Будда, магадгүй лалын гээд ямар нэгэн шашинг сурталчлах гээд байна хэмээн бүү бодоорой. Өөрөөр хэлбэл би энд эд хөрөнгө цуглуулах гэдэг бол бидний хүн болж төрсний тэргүүн зорилго биш гэдгийг хэлж байгаа юм. Харин таны тэргүүн зорилгын араас л эд хөрөнгө дагалдах ёстой юм.

Манай эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр бүр нойл гэж хэлж болохоор. Аав ээжүүд мөнгө яриад байхаар хүүхэд яаж амар хялбар аргаар мөнгө олох уу гээд бүүр багаасаа тийм сэтгэхгүйтэй болж байна. Тэгээд хэрэгтэй, хэрэггүй ном уншуулаад л, янз бүрийн төлбөртэй юманд явуулаад тэгээд хүүхдүүдээ тийм юманд даатгачихна. Хамгийн түрүүнд хүн гэдэг нийгэмд яаж биеэ авч явах уу, худал хэлэхгүй, хулгай хийхгүй байх, хүн чанар гэдэг юмыг эцэг эхээсээ сурах ёстой шүү дээ. Гэтэл энэ бүгд орхигдчихсон. Хүмүүст хүнлэг, үнэнч чанар маш их дутаж байгаа харагдаж байна. Монголчууд минь амьдралд чинь мөнгө хэрэгтэй л байлгүй яахав. Гэхдээ бас хүн чанар гээч юмаа гээж болохгүй шүү.

Монгол хүмүүс маргаашийг харж амьдардаггүй, зөвхөн өнөөдрийг хардаг. Жишээ нь бүгд шахуу банкны дэвтэр гэж юу байдгийг бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг улс болохоор ирээдүйд үр хүүхдүүдийнхээ төлөө банканд мөнгө хийдэг нь тун ч цөөхөн. Тэгээд зорилго, мөрөөдөл нь тодорхой бус. Зорилготой нэг нь хурдан шантардаг. Шантрахдаа архиа уудаг. Монголын нийгэм иргэдээ дэмждэггүй, аль болох босох гэснээ дарж дарамталж байдаг, тиймээс иргэд нь бүтэхгүй гэдэг үгийг хурдан хэлдэг. Бүтээхийн тулд авилгал өгөх ёстой гэж хууль юм шиг ойлгочихсон. Авдаг нь ч тэр өгдөг нь ч тэр. Түүний ажил бүтэж байвал минийх бүтнэ гэж боддоггүй. Атаархуу учраас зөвхөн би л болж байвал болоо, би л сайхан байвал, би л хоолтой байвал болно гэж боддог. Зүгээр л нэг довны сэтгэхүйтэй. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ муухай зан үйлээ л цааш нь өвлүүлмээргүй байгаа юмдаа.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ