Ц.Сандаг-Очирт холбогдох хэргийг шалгаж дуусчээ

Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирт холбогдох хэргийг дахин шалгаад дууссан байна. Нийслэлийн шүүхээс хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, гурван аж ахуйн нэгжид Газрын тухай хууль зөрчин сонгон шалгаруулалтгүйгээр 1-30 га газар эзэмших гэрчилгээ олгосон хэрэгт шалгасан бөгөөд нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ