Л.Амарзаяа: Дүүргийн 36018 айл өрхөд 540270 уут тараасан

Хогны уут тараах ажил Сүхбаатар дүүрэгт хэрхэн өрнөж байгаа талаар Засаг даргын орлогч Л.Амарзаяагаас дараах тодруулгыг авлаа
Нийслэлийн айл өрх бүрт хогны ногоон уут тараах ажил хэрэгжиж байгаа, энэ талаар мэдээлэл өгнө үү?
- Хотын ерөнхий менежерийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн “Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах тухай А/156 дугаар тушаалын хүрээнд Айл өрх бүрт хогны уутыг үнэ төлбөрүй тараах ажлыг 10 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Манай дүүргийн хувьд 36018 айл өрхтэй. Сард нэг айлд 15 ширхэг уут тараасан, энэ нь нийтдээ 540270 болж байгаа юм. Цаашид айл өрхүүддээ цаг хугацаандаа уутаа тараагаад явах юм.
Аж ахуйн нэгж байгууллагуудад энэ уут очихуу, мэдээлэл өгнө үү?
- Аж ахуйн нэгж байгууллагуудад 11 сарын 01-ний өдрөөс хог тээвэрлэгч байгууллагуудаараа дамжуулан борлуулах ажлыг эхлүүлж байна. Хогны уутны хэвлэлтийн үнэ буюу 95 төгрөгөөр борлуулах юм. Хогны уут 80*45см –ийн хэмжээтэй, 20 кг-ийн даацтай. Иймээс аж ахуйн нэгжүүд энэ ажилд идэвхитэй оролцож, Нийслэл, дүүргээс гаргасан шийдвэр, зохион байгуулалтын ажлыг дэмжин хоггүй эрүүл, цэвэр орчинг бүрдүүлэх талаар хамтран ажиллаж, хогоо зориулалтын уутанд хийж хэвшвэл бидний орчин цаашлаад их хот маань хоггүй болох юм. Ер нь айл өрхүүд хогоо хогны уутанд хийж эхэлснээр хог тээвэрлэгч ачигч нарын ажил хөнгөрөх, ил задгай хог хаягдал үүсгэхгүй, орчин бохирдуулахгүй цэвэрхэн болж байгаа нь эхний сард харагдаж байна.
Zasag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ