Үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг олон нийтэд зарлана

УБЦТС компани нь хууль зөрчиж 386 төрлийн төлбөрт үйлчилгээг иргэдэд үзүүлж, жилд тэрбум төгрөгийн ашиг олдог байсныг Эрчим хүчний зохицуулах хороо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос тогтоосон байна. УБЦТС компани нь цахилгаан дулааны үнийг Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоол болон Эрчим хүчний хуулийг зөрчин тушаал гаргаж төлбөрт үйлчилгээ зохиодог байсан байна. Тиймээс үндэслэлгүй төлбөрт үйлчилгээнүүдийг ойрын хугацаанд цуцалж, олон нийтэд зарлахаар болсон аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ