“Учиртай гурван толгой” дахин тайзнаа

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр тоглоно. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий “Учиртай гурван толгой” дуурийг тус театрын тайзнаа 80 гаруй жил тоглож байгаа юм. “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг анх Улсын төв театрт 1934 онд тоглож, 1942 онд жүжгийн зохиолыг шинэчлэн найруулж дуурь болгосон түүхтэй. Дараа нь Улсын хөгжимт драмын театрт 1950 онд шинэчлэн тоглосон байна. Улсын дуурь, бүжгийн театрт 1976, 1996 онд шинэчлэн найруулж, нийт таван удаа шинэчлэн тогложээ. Энэ дуурь одоо хэр нь сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүртээл болсоор байна.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ