Шоронгоос суллагдсан залилагч дахин залилж явна

Өнгөрсөн сард шоронгоос суллагдсан зартай залилагч Ж.Мөнхбат гэгч этгээдийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь тэрээр суллагдсан даруйдаа танил найз нөхөд, хамаатан саднаа залилж, эд зүйлсийг нь хулгай хийж эхэлсэн байна.

Өнгөрсөн жил долоон эмэгтэйг хуурч залилсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс нэг жилийн хорих ял авсан юм тэрээр шоронгоос гарсан даруйдаа өнгөрсөн сарын 25-нд дунд сургуулийн ангийн найзаа “Хамт караоке оръё” гэж дуудаад наргиж цэнгэсэн юм байна. Улмаар “Өрөөгөө солъё” гэж хэлээд солих зуур найзынхаа гар утас болон цүнхэнд нь байсан 500 мянган төгрөгийг хулгайлаад гараад зугтчихжээ. Хохирогч залуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд цагдаагийн хэлтсээс ард иргэдэд сэрэмжлүүлэг өгөв. Түүний дүрс бичлэг караокены камерт бичигдэж үлдсэн бөгөөд доорх бичлэгт орсон костюм зангиа бүхий хар хувцастай залуу нь залилан хийгч Ж.Мөнхбат юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ