Ихэнх нутгаар сэрүүснэ

Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр өнөөдөр, маргаашдаа тогтуун байх бол 3-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 4, 6-нд баруун болон төвийн нутгаар, 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3-нд Алтайн уулсаар, 4-нд зарим газраар, 5, 6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр сэрүүснэ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ