Их, дээд сургуулиуд амарч байна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал болж байгаатай холбогдуулан өнөөдөр зарим их, дээд сургуулиуд амарч байна.
Энэ нь олон орны төлөөлөгчдийг ирэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах, төв талбайд хөл хөдөлгөөн бага байлгах үүднээс хийж байгаа зохицуулалт юм. Мөн энэ үеэр яаралтай дуудлагыг НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр хүлээж авахаар болсон. Энэ ажилд гадаад хэлтэй оюутан, залуусыг оролцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа цагдаагийн байгууллагаас илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ