“Үлэг гүрвэл-Дүрслэх урлаг” үзэсгэлэн нээгдэнэ

Палео-уран бүтээлчдийн “Үлэг гүрвэл-Дүрслэх урлаг” үзэсгэлэн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэнэ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны "Палеонтологи, археологийн музейн шинэчлэл" төслийн хамт олон Монгол орны соёлын үнэт өв болох палеонтологийн олдворуудыг хайрлан хамгаалах, тэдгээрийн ач холбогдлыг олон нийтэд дэлгэн таниулахцуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлынхаа хүрээндүлэг гүрвэлийн дүрслэх урлагийг эх орондоо хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сард палеонтологийн уран зураг, палеонтологийн уран барималын цуврал сургалтуудыг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд амжилттай зохион байгуулсан юм.Сургалтаас төрөн гарсан уран бүтээлүүдийг ийнхүү дэлгэн харуулах аж.

Б.Тэнүүн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ