Хуучин амраг ул мөрөө заавал үлдээдэг

Эмэгтэй хүний сексийн хэт баялаг туршлагад эрчүүд тийм ч таатай ханддаггүй. Секс зүйчдийн үзэж байгаагаар өмнөх хэт баялаг сексийн амьдрал эмэгтэйчүүдэд хор уршигтай байдаг гэнэ. Энэ нь сексийн харьцаанд хүндрэл үүсгэдэг аж.
Нэг. Эмэгтэй хүн шинэ нөхрөө өмнөхтэйгээ ямагт харьцуулдаг. Ил тод биш юм гэхэд жишиж байдаг. Таалагдахад хэцүү асуудал.
Хоёр. Хэрэв эмэгтэйд өмнөх сексийн холбоо нь тааламжтай байсан бол тэрээр хуучин амрагийн секс энхрийлэл, тодорхой арга барилыг үгүйлж, шинэ амрагаас хүсдэг аж. Үр дүнд нь үл ойлголцол үүсэх нь тодорхой.
Гурав. Хуучин амрагийн тийм тааламжтай биш зуршил, дадал хэв маягт эмэгтэй дасчихсан байдаг. Үүнийг мартаж, ой санамжаас арилгахад хугацаа шаардлагатай. Энэ мэтийн хүндрэлээс шалтгаалан эрчүүд сексийн хэт баялаг амьдралтай байсан эмэгтэйгээс болгоомжилдог.
Эрчүүд ч мөн адил. Тэд эмэгтэй хүн шиг хэт мэдрэмтгий зан чанар гаргадаггүй ч шинэ амраг эмэгтэйгээ хуучинтайгэа жишиж л байдаг. Онцлог нь тэд сексийн гэхээс илүү ахуйн тал дээр харьцуулдаг. Ер нь хуучнаа орхиж шинэ холбоо тогтоосон амрагуудын харьцаа тийм ч бат бэх байдаггүй болохыг судлаачид дүгнэдэг. Учир нь тэд шинэ амраг хуучнаасаа дээрдэх юмгүйг олж хардаг, зарим тохиолдолд бүр хуучин нь ч дээр санагдах нь бий.
Мэдээж байнгын эргэлзээ тээнэглзэл, дотоод зөрчил, харьцуулалт шинэхэн холбоог бэхжүүлэхгүй нь тодорхой. Иймд хэрэв та нөхөр (эхнэр)-тэй байсан хүнтэй уулздаг бол хэт их найдвар тавих хэрэггүй. Магадгүй, түүнд гэр бүлийн хэвшмэл харьцаа төвөгтэй санагдаж, тантай цагийг өнгөрөөхөд зугаатай болох юм. Гэхдээ энэ нь тантай гэрлэж, асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг биш. Цаг хугацааны асуудал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ