Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн газраас гаргасан амралтын болон бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэх шийдвэрийн дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй баярын болон бүх нийтээр амардаг өдрүүдэд хөдөлгөөний ачаалал ихэсдэг тул нийт жолоочдыг анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ