Өндөр албан тушаалтны хүү хар тамхи оруулах гэж байгаад баригдлаа

ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “Marlboro” тамхины хайрцагт 0.976 грамм АСЕ буюу мөс гэх мансууруулах үйлчилгээтэй бодис оруулж ирэх гэж байсан Монгол Улсын иргэн Б-г илрүүлэн, саатуулжээ. Тэрээр БНХАУ-ын Эрээн хотоос уг хар тамхийг тосон авч, Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэн Улаанбаатар руу хүргэх үүрэгтэй тээвэрлэгч байсан аж. Мөрдөн байцаалтын явцад Б нь хар тамхи, мансууруулах бодис зэргийг удаа дараа хилээр тээвэрлэсэн гэдгээ хүлээсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б нь Гаалийн газарт нэлээд дээгүүр албан тушаал эрхэлдэг хүний хүүхэд юм байна. Хэргийг ХХЕГ-ын Хилийн тагнуулынгазар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ