Төрийн тулганы гал бадраах ёслол боллоо

Эзэн богд Чингис хааны мэндэлсний851 жилийн ойн баяр, “Монгол бахархалын өдөр”-т зориулсан арга хэмжээ үргэлжилж байна. Өнөөдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнөө болсон бол түүний дараа Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болсон юм. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцлоо.

Мөн төрийн тулганы гал бадраах ёслол болов. Гурван жилийн өмнөөс УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын санаачлагаар төрийн тулганы гал бадраах ёслолыг үйлддэг болсон юм.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ