“Тэнгэрийн бичээс” үргэлжилж байна

“Тэнгэрийн бичээс” нэртэй каллиграфийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейд нээгдлээ. Энд 20 гаруй мэргэжлийн уран бүтээлч 40 гаруй бүтээлээ сонирхуулахаар бэлтгэсэнээс шилдгийг нь ирэх сарын 2-нд мэргэжлийн уран бүтээлчдийн саналаар тодруулах юм. Үзэсгэлэн ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ. “Blue moon” арт галерейн хамт олон уран бүтээлчдийн идэвхийг дээшлүүлэх, үзэгч сонирхогчийн гоо сайхны мэдрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг жил бүр гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ дүрслэх урлагийн бүх төрлөөр шилдгийг шалгаруулах юм байна.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ