Өнөөдөр “Чингис хаан” дуурийг тоглоно


Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17:00 цагаас “Чингис хаан” дуурийг тоглоно. 2005 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулснаар анх тайзнаа тоглож байсан “Чингис хаан” дуурийн гол дүрүүдэд нь энэ удаа шинэ залуу гоцлол дуучдыг оролцуулж, хувцас хэрэглэлийг бүрэн шинэчилснээрээ онцлогтой аж.
Тодруулбал, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, М.Дариймаа, гоцлол дуучин Г.Шижирболд, Б.Энхнаран, дуучин С.Бат-Эрдэнэ нар анх удаа тоглож энэ дуурьт тоглох юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ