Нийслэлийнхний найман хувь нь газраа өмчилжээ

Нийслэлийн ЗДТГ, ММСС-тай хамтран газар өмчлөлийг эрчимжүүлэх нэг сарын аяныг нийслэлийн гурван дүүрэгт хэрэгжүүлж байгаа. Аяны хүрээнд энэ сарын 26-нд Тусгаар тогтнолын талбайд “Газрын харилцаа, газар өмчлөл-10 жил” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр, ММСС-гийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд газраа өмчилж авсан Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөлд газрын гэрчилгээг нь гардуулав. Төсөлд дээрх гурван дүүргийн сонгогдсон хэсгийг хамруулсан бөгөөд нийт 46.600 гаруй хашааны газрыг судалж, шаардлага хангасан 2000 орчим иргэнд газрыг нь өмчлүүлжээ. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын мэдээгээр хотын нэг сая 200 мянган иргэнээс дөнгөж найман хувь нь газраа өмчилсөн байна. Иймд хотын мэрийн захирамжаар 43 байршлын 11 мянган га талбайг шинээр өмчлүүлэхээр болжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ