“Чингис хаан” дуурь дахин эгшиглэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 851 жилийн ой, "Монгол бахархалын өдөр"-ийг тохиолдуулан УДБЭТ-ын тайзнаа “Чингис хаан” дуурийг толилууллаа. Энэ удаагийн “Чингис хаан” дуурийн гол дүрд шинэ залуу уран бүтээлчид оролцсоноороо ихээхэн онцлогтой боллоо. "Чингис хаан" дуурийг Төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, УГЗ Л.Эрдэнэбулган, Ардын зураач Ч.Гунгаасүх, Ардын уран зохиолч, СГЗ П.Бадарч нар бүтээж байсан бөгөөд УДБЭТ-ын 51 дэх улирлын нээлтэд зориулан тоглож байсан юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ