П.Энхмөнхийн хэргийг прокурорт шилжүүллээ

"Мон-Эрдэнэ" компанийн захирал П.Энхмөнхийг энэ сарын 14-нд нэгэн эмэгтэйг хүчиндсэн хэмээн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тодруулбал, түүнийг “бусдад хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан байж болзошгүй" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаж дуусан прокурорын хяналтад шилжүүлсэн байна. П.Энхмөнхөд хүчиндүүлсэн гэх эмэгтэй Д-гийн хадгалж байсан үрийн шингэнийг арчсан гэгдэх цаасыг шинжилгээнд явуулаад байгаа гэнэ. Шинжилгээний хариу удахгүй гарах аж.Эх сурвалжийн мэдээлснээр хохирогч гэх эмэгтэй цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөлдөө "Бид цахим сүлжээгээр харилцдаг байсан. Удаа дараа уулзах санал тавьж байгаад ажил дээр ирж уулзсан юм. Тэгээд хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан" гэх утга бүхий өргөдөл өгсөн байна.

Б.Золбоо

//

СЭТГЭГДЭЛ БИЧИХ