Бумрунград эмнэлэг Siemens-ийн зүрхний эмгэгийг богино хугацаанд оношлодог шинэ технологийг Тайландад нэвтрүүлжээ

Бумрунград Олон Улсын Эмнэлэгнь Германы Siemens группын хамгийн сүүлийн үеийн шинэ технологи болох ”SecondGeneration Dual Source” Компьютер Томографийн аппаратыг суурилууллаа.
Энэхүү аппарат нь зүрхний эмгэгийг рентген хоолой ашиглан хамгийн бага туяаны тунгаар өндөр нягтаршилтай зураг авч хурдан хугацаанд, оновчтой оношлодог дэвшилт технологи юм.
Компьютер Томографийн хамгийн өндөр хурдтайд тооцогдож буй энэ аппарат нь цээжний хөндийнз ургийг 0,6 секундэд авдаг болсноор амьсгалаа удаан хугацаанд түгжих шаардлагагүй болсон.
Мөн зүрхний титэм судасны эмгэгийг 1минутаас богино хугацаанд, зүрхний үйл ажиллагаа, хавхлаг, калцийн хэмжээг 4 минут хүрэхгүй хугацаанд оношлох боломжийг олгосон. Somatom Definition Flash технологи нэвтэрснээр эмчилгээнд хэрэглэдэг туяаны тунгийн хэмжээг 8-20 mSv( милисийверт) байсныг, 1 mSv- ээс бага болгосон нь ололттой тал юм.
Ноён Мак Баннер, Бумрунград эмнэлгийн ерөнхий захирал (зүүн гар талаас 3 дахь), ноён Антони Чай,Тайланд дахь Сиеменскомпанийн ерөнхийлөгч, ерөнхий захирал (баруунгар талаас 3 дахь).
СЭТГЭГДЭЛ БИЧИХ