“Шөнө дундын яриа” киноны нээлт болно

“Очир фильм”, “Mongolian media group”-ийн хамтын бүтээл “Шөнө дундын яриа” киноны нээлт өнөөдөр “Өргөө” кино театрт болно. Кинонд “Опозит” хамтлагийн А.Гантулга болон “Панк энд реп” орчин үеийн бүжгийн хамтлагийн залуус тогложээ. Аймшгийн төрлийг инээдэмтэй хослуулсан уг бүтээлд найзуудын нөхөрлөлийг харуулах аж. О.Батзориг “Хүмүүс далд ертөнцийн тухай их сонирхдог. Кино маань үзэгчдэд таалагдвал дараагийн ангиудаа хийх болно. Энэ бол дуусашгүй, сонирхолтой сэдэв шүү дээ” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ