Хоолонд хордсон хэмээн мөнгө нэхдэг байсныг илрүүлэв

Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд байрлах "Амтат" зоогийн газарт хүн залилан хийгээд байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Ингээд шалгахад тус зоогийн газрын 1, 2 дугаар салбарт хоолонд нь хордсон гэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 42 настай эмэгтэй Б гэгч нь удаа дараа 110 мянган төгрөг нэхэж авсаныг нь илрүүлжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ