"Би-Үнэний дуу хоолой" сэтгүүлчдийн шинэ дуу мэндэллээ

Монгол улсад үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэжхөгжсөний 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн сард “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН УРЛАГИЙН ИХ НААДАМ” амжилттай зохион байгуулагдсан. Тус наадмыг тохиолдуулан www.URLAG.mn сайтаас санаачлан"БИ–ҮНЭНИЙ ДУУХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууг бүтээсэн юм. Тус уран бүтээлийг монголын дууны урлагийн шүлэг яруу найраг, ая дангаар нэрд гарсан болох утга зохиолын шүүмж судлаач, яруу найрагч, МУСГЗ Ү.Хүрэлбаатар, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат нар бүтээж “Sweetymotion” хамтлаг, Б.Чинбат нар хамтран дуулж амьдруулсан байна. Мөн хөгжмийн найруулагчаар нь “PROSOUNDS” студийн хөгжмийн найруулагч Рагу Раман ажиллаж “DUAL ZET” студи дүрсжүүлсэн юм.

Сонирхуулахад тус уран бүтээлийг “Хэвлэл мэдээллийн салбарын урлагийн их наадам”-ын шилдгээр шалгарсан оролцогчид болоод үндэсний сэтгүүлзүйн салбарын 100 жилийн түүхийг бичсэн эрхэм хүмүүс хамтран дуулж, дүрсжүүлэн дахин эгшиглүүлэх юм байна. Ингээд та бүхэндээ "БИ–ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ" хэмээх сэтгүүлчийн дууны шинэхэн клипийг толилуулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ