Тоглолтод оруулах нэрийдлээр 18 хүүхдийг хил дамнуулжээ


Монгол улсын харъяат насанд хүрээгүй иргэдийг Сингапур улсад тоглолтонд оруулах нэрээр хил давуулсан үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газраас таслан зогсоолоо. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113-р зүйл, Монгол Улсын нэгдэн орсон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт болох “Хүн, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай” протоколын /Палермогийн Протокол/ 3-р зүйлд заасан хүнийг хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байж болзошгүй үндэслэлээр уг үйлдлийг таслан зогсоосон байна. Шалгалтаар 2009 оноос хойш давхардсан тоогоор нийт 18 хүүхдийг авч явсан нь тогтоогдсон байна. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ