Асрамжийн газрын 14 хүүхдийг хил давуулж, боолчилж байжээ

Монгол Улсын төрийн халамжинд байдаг асран хүмүүжүүлэх төвийн 14 хүүхдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байрлах сургуульд сургах нэрээр хил давуулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгажээ. Шалгалтаар хүүхдүүдийг тутаргын талбай, хөдөө аж ахуйд ажиллуулсан нь тогтоогдсон байна. Тиймээс тус үйлдлийг бусдыг хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор ашиглаж буй үйлдэл байж болзошгүй гэмт хэрэг гэж үзэн холбогдох албанд шилжүүлсэн аж. Доорх зураг 14 хүүхдийн нэгнийх нь Монгол руу бичсэн захиа аж.

/Зургийг Эрүүгийн цагдаагийн газраас авав/

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ