Хуурамч жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож байсныг саатуулжээ

ГССҮТ-д унаж гэмтсэн хүүхэд ирж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.Мэдээллийн дагуу шалгахад "Люкс хаус" хотхоны гражийн дээврээс 12-15 орчим насны хүүхэд унаж гэмтсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд арваннэгдүгээр сарын 4-ний өдөр төв аймгийн дугаартай /0871/ автомашиныг шалгажээ. Ингээд Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багт оршин суух 21 настай эрэгтэй Алтангэрэл гэгч нь хуурамч жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож байсныг нь саатуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 19-р хороонд "Шарга морьт"-ын нэгдүгээр буудал дээр портер 7426 УНТ автомашиныг саатуулан шалгахад 28 настай эрэгтэй Ууганбаатар гэгч нь зөвшөөрөлгүйгээр ногоон мод хоёр куб метрийг бэлтгэн тээвэрлэж явсаныг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ