"Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн талаар мэдээлэл хийнэ

"Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачлагчдын төлөөлөл МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Монголын автозамчин залуучуудын холбооны тэргүүн Мөнхбаясгалан нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд 10.30 цагаас мэдээлэл хийнэ. Мөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан "УИХ-дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг"-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж, тэднээр дамжуулан УИХ-д өргөн барих хүсэлтээ илэрхийлэх аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ