Хүүхэлдэйн театрынхан хүүхдүүддээ “бэлэг” бэлдэж байна

Монгол Улсын хүүхэлдэйн театр дөрөв дэх жилдээ хөдөө орон нутгийн хүүхэд багачууддаа уран бүтээлээ толилуулахаар есдүгээр сарын 15-аас 11-р сарын нэгэн хүртэл Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад амжилттай ажиллаад иржээ. Тоглолтод тус театрын нийт бүрэлдэхүүн оролцсон ба цэцэрлэгийн хүүхэд багачуудад зориулсан “Өнхрүүш” жүжиг, сургуулийн насны хүүхэд багачуудад “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” шоутоглолтоо сонирхуулсан байна.

Дашрамд дурьдахад энэ удаа 10 аймаг болон нэг аймгаас 1-4 сум сонгон тоглолт хийсэн бөгөөд сүүлийн 15-25 жил очоогүй аймаг сумууддаа очиж уран бүтээлээрээ “үйлчилжээ”. Энэ удаагийн аялан тоглолт нь хамгийн олон аймаг дамнасан хамгийн урт хугацаатайгаар явснаараа онцлог юм.

Хүүхэлдэйн театрын хамт олон одоо хотын хүүхэд багачууддаа амралтын өдөр бүр тоглолт хийхээс гадна, хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяраар “Одноос төрсөн ханхүү” жүжгээ хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

11,12-р сарын тоглолтын хуваарь

- XI/ 16,17,23,24-нд “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжиг1400 цагаас

- XI/ 30, XII/ 1,7,8-нд“Гэрэлтэй бяслаг ба нүцгэн сар” жүжиг 1400 цагаас

- XII/ 14,15-нд “Эвтэй 4 амьтан” жүжиг 1400 цагаас

- XII/ 21,22,25-31-ийг дуустал шинэ жилийн баярын тоглолт “Одноос төрсөн ханхүү” жүжиг 1500

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ