Centro night club-т их хотын залуусыг урьжээ

Их хотын залуусыг Centro night club-т нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 08-нд A-Sound хамтлагийн Cover night DJ party-нд урьж байна. Шинээр нээгдээд удаагүй, хамгийн үнэтэй тохижилттой, дээд зэрэглэлийн үйлчилгээгээр бусад клубүүдээс онцгойрч байгаа Centro night club-ын ээлжит сюрприз нь ийнхүү A-Sound хамтлагийн шоугаар дамжин залуус бидэнд хүрэх нь.

Тамхи татах тусгай өрөөтэй, тансаг паб, караоке бүхий энэ клубт сүүлийн үед их хотын залуусыг тохилог, тансаг, цэвэрхэн орчноороо татахаас гадна өдөр тутмын тусгай event-үүдээрээ соронздож байгаа гэнэ.

Жишээ нь даваа гаригт single party, лхагвад Ladys party, пүрэвт DJ cocktail shot free party, баасанд My way party, бямбад Cover night зохиогддог гэх зэргээр залуусыг уйдаахгүй татаж чадаж байна. Бусад шөнийн клубүүдээс эрс ялгарч буй Centro нь хуучнаар 19-р хорооллын үйлчилгээний төвийн дээр байрлах Brilliant клубын байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ