Хуурамч архи үйлдвэрлэж байсныг илрүүлэв

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд согтууруулах ундаа үйлдвэрлээд байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад уг хороонд оршин суух 50 настай эрэгтэй Д гэгч нь “Экспорт” 0.75 литрийн архи 39 ширхэг, “Ерөөл” архи 0.5 литрийн хэмжээтэй 38 шилийг хуурамчаар үйлдвэрлэж байсныг нь илрүүлжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 77 шил архи, гурван литрийн спиртийг хураан авчээ. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ