Хүний амь хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Энэ сарын 2-ны орой 22:00-23:00 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт зам тээврийн ослоор нэг хүн амиа алджээ. Тодруулбал, "Тоёота Кроун" маркийн 20-01 УНМ улсын дугаартай автомашиныг нэр тодорхойгүй 30 орчим насны эмэгтэй хүн тус дүүргийн 14 дүгээр хороо "Нарантуул" Олон улсын худалдааны төвийн урд хаалгыг мөргөхдөө явган зорчигч 20-25 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна. Тэрээр хэрэг үйлдсэн даруйдаа хэргийн газраас зугтжээ. Иймд энэ зураг дээрх эмэгтэйг таньж мэддэг хүн байвал ЗЦГ-ын Эрүүгийн тасгийн 89113133, 96568084 дугаарын утсаар холбоо барина уу.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ