“Гранд”-ын В.Гантулга "Үргэлж хайрлана" дуугаа клипжүүлэв

“Гранд” хамтлагийн дуучин В.Гантулга хамгийн сүүлд дуулсан “Үргэлж хайрлана” дуундаа клип хийлгэж, үзэгч сонсогчиддоо бэлэг барьжээ.

“Амьдрал” болон “Гоо бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа охид залуусыг байлдан дагуулж явсан дуучин В.Гантулга өдгөө бие даасан уран бүтээлээрээ сонсогч фэнүүдтэйгээ уулзаж буй бөгөөд хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлах явцдаа гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн билээ.

Түүнийг хайрын дуунуудаараа охидын шүтээн болж байсан гэлцдэг юм билээ. Ингээд шинэ уран бүтээлийг нь сонирхоно уу.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ