Ах, дүү Царнаев тусгай бэлтгэл хийсэн байжээ

Ах, дүү Царнаев, 19 настай Жохар, 26 настай Тамерлан нар  Бостоны марафон гүйлтийн үеэр алан хядах ажиллагаа үйлдэхийн өмнөт тусгай бэлтгэл хийсэн байжээ. Америкийн конгрессын төлөөлөгчдийн танхимын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны дарга, бүгд найрамдах намын гишүүн /Техас муж улс/ Майкл Маккол өчигдөр телевизийнг “Фокс-ньюс” сувгийн сурвалжлагчид мэдэгдсэн байна.

Террористуудын хэрэглэсэн бөгөөд хөнөөгч төмөр, хадаасаар дүүргэсэн түргэн буцалгагч бүхий гар хийцийн тэсрэх төхөөрөг үүнийг гэрчилж байна гэж тэр хэлжээ. Афганистан, Энэтхэг, Пакистанд террористууд ийм төхөөрөг хэрэглэж байсан бөгөөд  тусгай бэлтгэл хийгээгүйгээр ах, дүү Царнаев үүнийг хийж чадахгүй гэж Маккол тэмдэглэсэн байна.

Үүнээс гадна, “ах, дүү хоёрыг радикал үзэл бодолтой болоход эх нь сүрхий үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэрвээ түүнийг Оросоос АНУ-д ирвэл, байцаах болно” гэж сенатч хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ