Харуулд гарч байсан цэрэг өөрийгөө буудав

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч Д өчигдөр өглөө харуулынхаа цэг дээр өөрийгөө буудсан байна. Тэрээр Увс аймгийн Сагил сумаас 2013 оны нэгдүгээр ээлж буюу тавдугаар сард цэргийн албанд татагдаж ирсэн бөгөөд энэхүү хэргийг шалгаж байгаа аж. Сургуулийн сумаар өөрийгөө буудсан бөгөөд өдгөө аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Бие нь сайн байгаа аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ