Дундговийн Засаг дарга асан Д.Чандманийн хэргийг цагаатгалаа

Дундговь аймгийн Засаг дарга асан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, гэм буруутай нь нотлогдохгүй байна гэж үзэн цагаатгалаа. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгаж, мөрдөн байцаалтын явцад гэрчүүд түүнийг мөнгө завшсан байж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байдаг.Тухайлбал, Дундговь аймгийн 70 жилийн ойн хандиваас хувьдаа хэрэглэсэн гэж иргэд АТГ-т гомдол гаргасан бөгөөд зарим гэрч түүнийг нь баталдаг. Нийслэлийн прокурорын газраас бичсэн яллах дүгнэлтэд түүнийг иргэн Дамдинбалын хандивласан мөнгийг завшсан гэж буруутгасан бөгөөд хохирогчоор нь Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албыг тооцсон байдаг. Д.Чандмань шүүх хуралд дөрвөн өмгөөлөгч хөлслөн оролцсон юм.

Гэвч энэхүү шийдвэрийг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд хандахаар болоод байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ