Топ модель Г.Уранцэцэг СТА болжээ

Манай загварын ертөнцийн акулуудын нэг топ модель Г.Уранцэцэг энэ сарын 4-нд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгажээ. Тэрээр загварын ертөнцөд 16 жилийн туршид хөдөлмөрлөж байгаа бөгөөд дизайнеруудын холбооны урдаа барьдаг тоотой хэдхэн загвар өмсөгчдийн нэг юм.

Г.Уранцэцэг анх 14 настайдаа загварын тайзнаа гарсан үеэсээ Монголын ирээдүйн топуудын нэг гэдгээ баталж чадсан билээ. Ийнхүү хоёр дахь топ модель СТА цол тэмдгээр энгэрээ мялаалгаж байгаа юм.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ