Хоёр толгойтой багш сургуульд ажилд оржээ

Эбби болон Бриттани Хензел гэдэг сиамын ихэр хоёр зүрх, хоёр хос уушиг, нэг элэг, давсаг, гэдэс, бэлэг эрхтэн, цээжтэй юм.  Гэсэн ч тэд идэвхитэй аж төрж, тодруулвал  бүсгүйчүүд  их сургууль дүүргэж, тэр ч байтугай сургуульд багшаар ажиллах болжээ.

BBC радиостанцын мэдээлснээр,  хоёр ихэр өөрсдийн хөдөлгөөнийг  тааруулах гэж нэлээд зүдэрч байсан гэдэг.   Эбби 1,57 см, харин түүний дүү бүсгүй Бриттани 1,47 см  өндөртэй гэнэ.  Бриттанийг өлмий дээрээ явахад л хоёр бүсгүй аятайхан явж чаддаг байна.

“Бид мэдээжээр ялгаатай. Жишээ нь Бриттани завсрын өнгөтэй хувцас болон сувдан чимэг зүүлт  илүү сонирходог бол, би хурц содон, гоё хувцасанд  дуртай. Миний дүү гадуур зугаалах боломж олдвол байнга баярладаг бол, би гэрээс гарах дургүй. Бриттанийг бодвол, би өндрөөс айдаггүй. Дашрамд дурдахад, бид кофе уухдаа ч, мөн өөр өөрөө хүлээж авдаг. Юу гэвэл,  кофе хэд балгасны дараа дүүгийн зүрхний цохилт түргэсч, харин минийх  ингэдэггүй” гэж Эбби хэлжээ.

Их сургуульд  суралцах ч  мөн л нэлээд хэцүү байжээ. Эбби математик сонирходог бол, харин Бриттани урлагийн чиглэлийн хичээлд дуртай байсан  байна. Ингэснээр тэд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бага ангийн багшийн мэргэжил сонгохоор шийджээ.

Ингэхдээ  эгч, дүү Хензел хоёр дипломатай хэдий ч, сургуульд ажиллахдаа нэг хүний цалин авч байгаа гэнэ.

“Сургуулийн захиргааны шийдвэр үнэндээ бол  зөв л дөө, юу гэвэл бид нэг хүний л ажил хийж байгаа ш дээ. Харин бид туршлага сууж, хоёр өөр аргаар хичээл заавал, сүүлд бидний цалинг нэмж болох юм.  Жишээ нь, бидний нэг нь сурагчдад хичээл зааж, харин нөгөө нь тэдний асуултад хариулна, тиймээс энэ бол хоёр хүний ажил” гэж Бриттани хэлсэн байна.

“Тэд хүүхдүүдийн  хувьд дууриал болж байдаг, юу гэвэл манай багш нар бэрхшээлийг давж, идэвхитэй аж төрж байгаа юм.  Хэрвээ тэд өмнөө зорилго тавьбал, үүндээ заавал хүрдэг” гэж сургуулийн захирал Пол Гуд  ярьжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ