10 сая ам.долларын үнэтэй дотуур хувцас тайзнаа гарна

"Victoria's Secret" болон "Mouawad" брэнд хамтран 10 сая ам.долларын үнэтэй дотуур хувцас хийснээ тун удахгүй болох шоун дээрээ танилцуулахаар зэхэж байна.

Энэхүү дотуур хувцас нь 18 каратын алт, 52 каратын бадмаараг шигтгээ, нийтдээ 4200 ширхэг үнэт чулуугаас бүтсэн юм байна. Асар үнэтэй уг дотуур хувцсыг загвар өмсөгч Кэндис Свэйнпол өмсөхөөр болсон байна. Харин тайзан дээр түүнийг дагалдан хоёр бие хамгаалагч гарах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ