Бага ангийн сурагчдыг үгэн үнэлгээгээр үнэлнэ

БШУ-ны сайдын А/309 гэсэн тоот тушаалаар 1-3 дугаар ангийн хүүхдүүдийн эзэмшсэн мэдлэг чадвар амжилтыг үгэн үнэлгээгээр үнэлэхээр болжээ. Тодруулбал, дээд байвал маш сайн, дунджаас дээгүүр байвал хангалттай, дундаж байвал сайжирч байгаа, дунджаас доогуур байвал анхаарах шаардлагатай байна гэсэн дөрвөн үгэн үнэлгээгээр үнэлэх болсон. Харин 4-5 дугаар ангид гүйцэтгэлийн хувиар бодож байгаа. Өөрөөр хэлбэл, гурван жил сурчихсан хүүхдүүдийг цаашид үнэлгээнд оруулж байгаа юм. Тиймээс гүйцэтгэлийг хувиар тооцож үгэн үнэлгээгээр үнэлж, хувийг нь бүхэл оноогоор дүгнэх болно. Тодруулбал, 85-аас дээш байвал онц, 70-84 сайн, 55-69 хангалттай, 40-54 дунджаас доогуур, 25-39 дэмжлэг хэрэгтэй, 0-25 хувь байвал хангалтгүй гэж үнэлнэ. Тиймээс хүүхдүүдэд хувь тавихаас гадна үгэн үнэлгээг хамтад нь хэрэглэх болно.

Мөн сурагчдын улирлын дүнгийн хуудастай болгосон байна. Энэ нь сурагчдын ахиц амжилтын үнэлгээг дүнгийн хуудсаар эцэг, эх, асран хамгаалагч нарт улирал бүрийн эцэст дүнгийн мэдээллийг хүргэх юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ