Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно. Хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд баригдсан 300 айлын орон сууцны цогцолбор барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын балансаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Багануур дүүргийн ЗДТГ-ын балансаас Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн балансад хөрөнгө шилжүүлэх, Нарны гүүрийг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай,Автобус-1 ОНӨҮГ-ын 60 жилийн ойг тэмдэглэх, Баянзүрх дүүргийн 21-р цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөв өөрчлөлт оруулах асуудлыг батлах тухай асуудлыг шийдвэрлэх аж.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ