Төгсөх ангийн шалгалтыг хоёр удаа авна

Бага ангид улсын шалгалтыг зөвхөн тавдугаар ангид авахаар болжээ. Монгол хэл, математик, байгаль шинжлэл гэсэн гурван шалгалт авах аж. Суурь боловсролын шалгалтыг есдүгээр ангид авахаар болсон байна. Монгол хэл нэгдмэл агуулгаар уран зохиол орно, математик, нэгдмэл агуулгаар байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн дөрвөн шалгалт авна. Бүрэн дунд боловсролын шалгалтаар монгол хэл, уран зохиол нэгдмэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлээс сонголтоор, гадаад хэл гэсэн шалгалтууд авна.
Дашрамд дуулгахад, Боловсролын үнэлгээний газраас тав, есдүгээр ангийн улсын шалгалтыг түүврийн аргаар шалгалт авна. Тиймээс бүх тав, есдүгээр ангийн сурагчид шалгалт өгөхгүй гэсэн үг. Харин 12 дугаар ангийн шалгалтыг улсаас авна. Гэхдээ 12 дугаар ангийн шалгалтыг хоёр удаа авдаг болсон. Өөрөөр хэлбэл, жилийн эцэст ч шалгалт өгч болно, хичээлээ дуусаагүй байхад ч өмнөх агуулгаар шалгалт өгч болдог болсон.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ