МИАТ-ын экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэнэ

“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт буруутгагдан яллагдсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэх гэж байна.

Тодруулбал, анхан болон завж заалдах шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12.1 жил, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13.1 жил, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10.1 жил, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон. Гэвч тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм.
Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ