Бүх оддын дуулсан хүүхдийн дуу “мэндэллээ”


Бяцхан хүүхдүүдийн төлөө Монголын рок попын одод дуу хоолойгоо нэгтгэлээ. “Нүдээ нээе” хүүхдийн хүчирхийллийн эсрэг бүх оддын дуулсан дуу удахгүй сонсогч, үзэгчдийн хүртээл болох нь ээ. Энэ дууны үгийг Р.Мөнхсайхан зохиож, аяыг гитарчин Өөжгий бичсэн байна. Хүүхдийн төлөө гэсэн нэгэн зорилго дор рок попын одод нэгдлээ. Хүүхдийн иргэншил, гарал үүсэл, яс, үндэс, шашин шүтлэг, хэл, соёл болон бусад хувийн онцлог шинжээс үл хамааран бүх хүүхэд хүчирхийллээс ангид байх эрхтэй. Энэхүү эрх нь олон улсын гэрээ, конвенциор тунхаглагдсан байдгыг сануулахад илүүц болохгүй. Ил болон далд байгаа хүчирхийллийг зогсоох нь хүн нэг бүрийн үүрэг гэдгийг таниулан сурталчилах зорилготой энэ уран бүтээл төрөн гарчээ. Дашрамд дурдахад НҮБ-ийн хүүхдийн санХүүхдийн төлөө үндэсний газар хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд хүүхдийн хүчирхийлэлийн эсрэг компанит ажлыг манай улсад өрнүүлж байгаа юм байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ