Машинаа хулгайчаас хэрхэн хамгаалах вэ

Машины хулгай ихэнхдээ машиныг өөрийг нь бус харин доторх эд зүйлсээс нь болж үйлдэгдсэн байдаг.

Хэрвээ та хэзээ нэгэн цагт тохиолдож болох машины хулгайгаас сэргийлэхийг хүсэж байвал дараахь зүйлсийг мөрдлөгө болгоорой.

1. Машин дотроо хэзээ ч бүү ил юм орхиж бай
Машиндаа ил цүнх, сав, ууттай зүйлсийг бүү орхиж бай. Хэдийгээр дотор нь үнэтэй зүйлс байхгүй ч дотор нь юу байгааг мэдэхийг хүссэн хулгайчид машинд тань нэвтрэхийг хүсэх л болно. Харин дотор нь юу ч байхгүй машин ухаад үр дүнгүй гэсэн сэтгэгдэл төрүүлдэгээс ямар нэг гадны халдлага учирдаггүй аж.

2. Хүн хөдөлгөөн ихтэй газрыг сонгож машинаа байрлуул
Хүн хөдөлгөөн ихтэй газар машинаа байрлуулах нь ямар ч тохиолдолд зөв сонголт болдог. Учир нь тэд үйлдэл дээрээ баригдхыг хүсэхгүй шүү дээ. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гадна байрлуулсан машинд халдах нь тун бага. Тиймээс хаа ч байсан машинаа байрлуулахдаа аль болох олон машин зэрэг байрласан, машины зогсоол, олон хүн бараадаж машинаа байрлуул.

3. Машинд тань ямар нэг үнэтэй эд зүйлс байхгүй гэдгийг харуулахын тулд хайрцаг савнуудаа онгорхой орхи
Жишээ нь машины урд талын хайрцаг дотор чинь ямар нэг авахаар зүйлс байхгүй болохыг харуулахын тулд онгорхой орхиж бай. Дотор нь юу ч байхгүйг харсан хулгайч нар ямар нэг үйлдэл хийхийг хүсэхгүй шүү дээ.

4. Үнэтэй эд зүйлсээ машинаа байрлуулахаасаа өмнө далд хий
Хулгайчид таныг машиндаа юм үлдээхийг чинь хараад зогсож байж мэдэх тул машинаа зогсоол дээр байрлуулахаасаа өмнө бүх эд зүйлсээ далд хийх хэрэгтэй байдаг. Зогссон хойноо laptop-oo гаргаж ирээд машиныхаа нэг тийш хийх нь хулгайчдын бай болох том шалтгаан болдог билээ.

5. Машинаа бүрэн авч үлдэх нь чухал

Машиныг онгойлгохдоо хулгайчид цонхыг нь хагалж, эсвэл хөшөөд онгойлгочихдог. Хэрвээ үнэхээр таны машинд дохиолол байхгүй, мөн авах зүйл байхгүй бол цонхоо бага зэрэг онгорхой орхичих. Тэд хүсвэл онгойлгоод дотор нь нэгжлэг явуулна биз. Юм байхгүйгээс хойш орхиод л явчихна. Харин онгойлгоход дэндүү хэцүү машины цонхыг нь хагалах мэтээр эвдэх гэмтээх явдал их гардаг.

Х.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ