О.Дашбалбарын нэрэмжит тэмцээн болно

“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт ирэх сарын 3-нд болно.
Залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох, “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэх зорилготой тус наадмаар шилдэг илтгэл, шилдэг яруу найргийг тодруулах юм.
Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн үүнтэй холбогдуулан ирэх сарын 6-нд О.Дашбалбар агсанд зориулсан уран бүтээлийн цэнгүүн болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ